Шоколадтай жижиг бялуу хийх арга
Орц: Бялууны кекст: 100 гр сахар
1 уут ванилин сахар,2 халбага халуун ус
2 ш том өндөг, 100 гр улаан буудайн гурил
½ халбага бялуу хөөлгөгч
Шоколадтай кремд:150 гр зөөлөн шоколад
150 мл цөцгий
Өнгөлөхөд: нунтаг сахар
хатуу шоколад
Бэлдэх арга: Шоколадтай кремд зориулсан шоколадыг жижиглэж цөцгийтэй холиод шоколадыг хайлтал халаана.
Үүнийхээ дараа шоколадтай кремыг сайн хөргөнө. (хамгийн сайн нь нэг шөнө хөргөх юм) Бялууны кекст зориулсан өндөгийг устай хольж хөөсөртөл нь 1 минут хүчтэй хутгана. Сахар, ванилин сахарыг хооронд нь холиод, өндөгрүү хийж ахин 2 минут хутгана. Гурилыг бялуу хөөлгөгчтэй хольж шигшээд, үүнийхээ хагасыг бэлдсэн өндөгний зуурмагруу хийж зөөлөн хутгана. Үлдэгдэл гурилыг ийм маягаар хийж хутгаарай. Шарах шүүгээг урьдчилан 200 градусд халаана.
Бэлэн болсон бялууны шингэн гурилыг жигнэх хавтгай саванд хийж (савыг зориулалтын цаасаар хучаад, тослосон байна), гадаргууг нь тэгшлээд шарах шүүгээний саргар төмөр дээр байрлуулаад, шарах шүүгээний 200 градусд ойролцоогоор 12 минут жигнэнэ.Бялууны кексийг савнаас авч хөргөөд хөндлөн хувааж зүснэ.Үүнийхээ доод кексийг нь шоколадтай кремээр бүрж, үүн дээрээ дээд кексийг тавьж, хүйтэн газар тавина.Шоколадтай бялууг нунтаг саахар болон шоколадаар чимэглэж, эхлээд квадрат, дараа нь гурвалжин хэлбэрээр зүсээд таваглаарай. Зөвлөмж: Шоколадтай кремыг сайн хөргөсөн байх шаардлагатай, тэгэхгүй бол бялуу нь сайн царцаж өгөхгүй.
No comments:
Post a Comment