Sunday, December 11, 2016

Өндөгтэй бялуу

Өндөгтэй бялуу 


Шанзны орц: 300 гр гурилан зуурмаг

3 том өндөг
1 том чимх самрын нунтаг
200 мл бүлээн сүү

2 халбага буюу 80 гр сахар
Гурилан зуурмагны орц: 300 гр зуурмаг гарна. 

Шигшсэн гурил 200 гр
чимх давс
сахар 50 гр
100гр масло (дөрвөлжилж хэрчсэн)

2-3 халбага хүйтэн ус

Бэлдэх арга: Эхлээд гурилан зуурмагаа бэлтгэнэ. Том аяганд гурил, давс, масло, сахараа хийгээд гараараа зөөлөн базна. Маслыг гурилтай бүрэн холисны дараа гурилны хатуу зөөлнөөс хамаарч хүйтэн ус хийнэ. Зуурмаг бэлэн болсны дараа цэвэр даавуугаар хучаад 15-30 минут амрааж хэрэглэхэд бэлэн болгоно.Бэлэн зуурмагаа гаргаад гараараа урт нарийн болгон хэвлэж буузны гурилаас том хэмжээтэй таслана. Үүнийгээ гараараа нимгэн хавтгай болгож хэвэнд нааж өгнө.Ингэхдээ ёроолын хэсгийг зузаан хийж болохгүй. Хэвэнд хийсний дараа сэрээгээр ёроолыг зөөлөн хатгаж нүх гаргана. 
Шанз бэлтгэхдээ өндөгний шараар нь хийнэ. Цагаантай нь хамт хийж болох боловч амархан хөөсөрдөг. Тиймээс шараар нь хийвэл илүү тохиромжтой. Саванд өндөг, сүү, сахар, самрын нунтгаа хийгээд холигчоор сайтар зуурна. Үүний дараа цайны шүүрээр зуурмагаа шүүнэ. Энэ нь том хөөсийг арилгаж байгаа хэрэг юм. Зуурмагаа хэвэндээ хийхдээ ирмэгээс 5 мм доор байхаар тооцож хийнэ. Шарах шүүгээндээ хийхээс өмнө 160-180 градус хүртэл урьдчилан халаасан байх шаардлагатай. Өндөгний бялууг 20-25 минут жигнэнэ.

No comments:

Post a Comment