”Элсэн” бялуу
Орц: Таван стакан гурил
нэг стакан цөцгий
таван өндөгний шар
200 грамм цөцгийн тос
нэг стакан сахар
давс
хутганы үзүүрээр сод.
Крем: Таван ширхэг өндөгний цагаан
нэг стакан самар
нэг стакан сахар
Бэлдэх арга: Маслоо цөцгий мэт болтол хутгана. Өөр нэг саванд өндөгний шарыг сахартайгаа холиод дээр нь цөцгийгээ нэмнэ. Ингээд нэг өнгийн зуурмаг болмогц нь масло хийж, сод, давс, гурилаа хийж хутгаад 20 – 30 минут хүйтэн газар тавьж амраах хэрэгтэй. Үүний дараа тестээ авч гурван тэнцүү хэсэгт хуваа. Хэсэг тус бүрийг нэг ижил дугуй хэлбэртэй хэвэнд хий. Кремээ хийхдээ өндөгний цагааныг сахартай хутгаж хэмжээг нь нэмэгдтэл хутгаад жижиглэсэн самраа холь. Гурилан зуурмагийн гадаргуугийн хэсэгт кремийн үлдэгдлээ түрхээд самраа цац. Шарах шүүгээгээ 200 – 220 хэм халааж шаргалтах хүртэл нь байлгах хэрэгтэй
No comments:
Post a Comment