Орц:
Өндөг- 6 ширхэг
Масло- 200 гр
Ургамлын тос- 60 гр
Гурил-300 гр
Сүү-60 гр
Элсэн чихэр- 150 гр
Ванилла
Baken powder
Кремэнд:
Өндөг-6 ширхэг
Элсэн чихэр- 200 гр
Ванилла- 1 уут буюу 15 гр
Масло (давсгүй масло ялангуяа “President” масло маш сайн тохирдог)
Хийх арга:
Эхлээд өндгөө хөөсөртөл нь миксэрдэнэ. Ингэхдээ миксерийнхээ хамгийн дээд хурд дээр нь ажиллуулаарай. Өндөг хөөсрөөд ирэхээр нь элсэн чихэр, дараа нь маслоо хийнэ. Дараа нь миксерийнхээ хурдыг багасгаж гурилаа хийнэ. Үлдсэн орцыг бага багаар дээрээс нь хийж зөөлөн хутгана. Энэ зуурмагаа бэлтгэж халаасан зууханд 170 хэмд 40 минут жигнэж болгоно. Кекс хийх савандаа калькан цаас дэвсэж тослохоо мартав. Тэгэхгүй бол кекс түлэгдээд муухай болно шүү.
Кремээ хэрхэн хийх вэ?
6 ширхэг өндөгнийхөө зөвхөн цагааныг нь ялгаж миксердэнэ. Өндөгний цагаан хөөсөртөл нь сайн миксердээд дээр нь элсэн чихрээ нэмнэ. Ингээд хамтад нь хурдаа багасгалгүй цагаартал нь миксердэнэ. Дараа нь масло болон ваниллагаа нэмнэ. Ингээд хурдтай миксердсээр өтгөн, амтлаг крем бэлэн болно.
No comments:
Post a Comment