“Прага” бялуу
Орц: 1,5 стакан цөцгий
хоёр стакан гурил
нэг стакан гурил
нэг стакан сахар
дөрвөн хоолны халбага какао
100 грамм цөцгийн тос буюу масло
ваниль
хоёр ширхэг өндөг
цайны тал халбага сод
нэг лааз өтгөрүүлсэн молоко
Бэлдэх арга: Цөцгийгөө сахартай хутгаад, өндөг, сод, какао, ваниль, өтгөрүүлсэн молокогоо хийгээд бүгдийг нэг төрлийн холимог болтол сайтар зуурна. Дараа нь дээрээс нь гурилаа нэмж зуурч нух. Хоёр хэсэгт хуваагаад шарах шүүгээнд хийж жигнэнэ.Крем бэлтгэхдээ: хагас стакан цөцгийгөө хагас стакан сахартай хольж хутга. Гэхдээ сахар нь бүрэн хайлж дуусахаас өмнө хутгахаа болих хэрэгтэй. Цөцгийн тосоо нүдэж байхдаа тасралтгүй өтгөрүүлсэн сүүнээсээ хий. Мөн хоёр хоолны халбага какао нэм. Кекс бүртээ крем түрх. Сүүлд нь тортоо чимэглээд сэрүүн газарт тавиарай.
No comments:
Post a Comment